МОНГОЛ УЛСЫГ МЭДЛЭГТ СУУРИЛСАН НИЙГЭМ РҮҮ ШИЛЖҮҮЛЭХ БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙГДЭЖ БАЙНА

УЛААНБААТАР ХОТ, МОНГОЛ УЛС (2012 оны 10-р сарын 29) – Монгол улсын боловсролын салбар өөрийн улсын мэдлэгт суурилсан зах зээлийн эдийн засгийн нөхцөлд ажиллах чадварлаг ажилчидын эрэлтийг хангах асуудлыг шийдэхүйц цогц шинэчлэлийг хийх гэж байна.

Засгийн газрын зүгээс зах зээлийн эдийн засгийн шаардлагын дагуу мэргэжлийн ажилчдыг чадваржуулах болон ядуу болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг боловсролын бүхий л шатанд хамрагдах бололцоог олгох чиглэлд боловсролын тогтолцоог шинэчлэхээр төлөвлөөд байна.

”Монгол улсын боловсролын бодлогын талаархи судалгаа” сэдэвт 2 өдрийн зөвөлгөөнд Олон улсын боловсролын төлөвлөгчид, шинжээчид болон бодлого боловсруулагчид оролцож өөрсдийн хийсэн судалгааны ажил, боловсролын шинэчлэлийн талаархи мэдээлэл болон цаашид энэ талаар хийгдэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэх гэж байна.

Монгол улсын мэдлэгт суурилсан нийгэм рүү шилжих шилжилтийн үед бодлого боловсруулалтын судалгаа болон боловсролын төлөвлөлтийг шинэ шатанд гаргах нь энэ зөвөлгөөний зорилго юм,” гэж Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны Зүүн Азийн газрын Хотын болон Нийгмийн салбарууд хариуцсан хэлтсийн Дарга Дивэш Шаран хэллээ.

Тухайн зөвөлгөөн дээр танилцуулагдаж хэлэлцэгдэх тайлангууд нь: анхан болон дунд шатны боловсролын үнэлгээ, дээд боловсролын шинэчлэлийн асуудал, нээлттэй байгаа нөөц эх үүсвэрийг зайн сургалтанд ашиглах, 2007 онд амжилттай хэрэгжүүлсэн цалин хөлсний шинэчлэл, багшийн хөгжил болон багш нарыг салбарт тогтоон барих гэсэн сэдвүүдийг хөндөнө.

Монгол улсын хөгжлийн тэргүүлэх түншийн хувьд АХБ нь 1996-2011 оны хугацаанд Монгол улсын боловсролын салбарт 5 зээл, 11 техникийн Туслалцааны үйл ажиллагаа болон 3-н Буцалтгүй тусламжын төслөөр нийт 99,4 сая Ам Долларын санхүүжилтийг хийсэн байна. Ер нь АХБ нь тулгамдаж буй хөдөлмөрийн зэх зээлийн эрэлтийг хангах чиглэлд техник мэргэжлийн болон дээд боловсролын тогтолцоогоо сайжруулах улмаар өргөн хэмжээний, иж бүрэн өсөлтөнд хүрэх Монгол улсын зорилтонд дэмжлэг үзүүлсээр ирсэн.

Зөвөлгөөний үндсэн зохион байгуулагчид: АХБ,Монгол улсын Боловсрол Шинжлэх ухааны Яам, Монгол улсын Боловсролын Их сургууль. Хамтран зохион байгуулагчид: Боловсролын судалгааны Хүрээлэн, Монгол улсын Их сургууль, Монголын Боловсролын Эвсэл, Монгол улсын Шинжлэх ухаан Технологийн Их сургууль, Нээллттэй нийгэм форум ба Нью-Иорк хотын Колумбын Их сургууль