АХБ болон Монгол Улсын түншлэл: Маргаашийн сайн сайхны төлөө

Date: December 2011
Type: Reports
Country:
Subject:

Description

Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэн 1991 оноос АХБ болон Монгол Улсын түншлэлийн эх тавигдсан билээ. АХБ нь Монголд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн анхны олон улсын санхүүгийн байгууллагуудын нэг юм. Улс орны чухал салбаруудад олон жилийн турш АХБ-аас хийж гүйцэтгэсэн ажлын дүнд Монголын ард түмний амьдралд нөр их өөрчлөлт гарсан болно. 2011 оны байдлаар АХБ нь өргөн хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдтэй, төслүүд нь улс орны хэрэгцээ шаардлагад нийцэн улам өсөн тэлж байгаа, Монгол улсын хамгийн том олон улсын түнш юм.

Монгол улс дундаж орлоготой улс орны түвшинд хүрч байгаа өнөө үед АХБ хүрсэн амжилтандаа тулгуурлан улс орны цаашдын өсөлтийн баттай үндэс суурийг тавихад тус дөхөм үзүүлнэ. АХБ нь санхүүжилтийн шинэ эх үүсвэр олох, хувийн хэвшлийн оролцоог хангах орчинг бий болгох, бодлого, зохицуулалт болон чадавхи нэмэгдүүлэх ажлыг түргэвчлэх үүрэгтэй ажиллахыг эрмэлзэж байна. Энэхүү алсын хараа, зорилгод хүрэхийн тулд АХБ-ны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдэд дэд бүтэц, бүс нутгийн хамтын ажиллагаа болон боловсрол багтаж байгаа нь Үндсэний хөгжлийн стратегийн тэргүүлэх чиглэлтэй нягт уялдаж байна. Эдгээрийг хэрэгжүүлэхдээ АХБ бүс нутгийн хамтын ажиллагаа, байгаль орчны тогтвортой байдал, жендерийн тэнцэрт байдлыг хангах асуудлыг өөрийн үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг болгон ажиллана.

Contents

  • Mэндчилгээ, Харухико Курода, Азийн Хөгжлийн Банкны Ерөнхийлөгч
  • Mэндчилгээ, С. Баярцогт, Монгол Улсын Сангийн сайд бөгөөд Азийн Хөгжлийн Банкин дахь Монгол Улсыг төлөөлсөн захирагч
  • Өмнөх үг
  • Ололт амжилтандаа тулгуурлан чинээлэг “ирээдүйг”бүтээхийн төлөө
  • Боловсрол: Хүний нөөцийн сайн чанарын капитал бүрдүүлэх нь
  • Эрүүл мэнд: Бүх нийтэд эрүүл мэндийн чанар сайтай, боломжийн үнэтэй үйлчилгээ үзүүлэх нь
  • Хот байгуулалт: Амьжиргааны чанарыг тогтвортой сайжруулах нь 
  • Тээвэр: өсөлтийн хөдөлгүүрүүдийн хүчийг нэмэх нь
  • Хувийн хэвшлийн хөгжил: Хүний хөгжлийн төлөө нөөц боломжийг ашиглах нь
  • Бүс нутгийн хамтын ажиллагаа: Далайд гарцгүйгээс газраар холбогдох нь
  • Цаашдын хөгжил: Тэргүүлэх чиглэлүүдээ тогтоох нь