Монгол Улс: Авто замын салбарын хөгжил – 2016

Date: February 2012
Type: Reports
Country:
Subject:
ISBN: 978-92-9092-535-4 (print)

Description

Монгол Улс ирэх арван жилийн хугацаанд эрдэс баялгийн асар их нөөцөө томоохон хэмжээний үйлдвэрлэлд оруулан хурдацтай хөгжих төлөвтэй байна. Энэ нь улс орныг хөгжүүлэн цэцэглүүлэх, ядуурлыг бууруулах болоцоог бий болгож байгаа бөгөөд түүнийг бүрэн хэмжээгээр нь хэрэгжүүлэхийг тулд Монгол Улс нь нийгэм, эдийн засаг, засаглалын шинэчлэл хийх шаардлагатай.

Энэхүү тайланд авто замын салбарын бодлого, авто замын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын орчин хэрхэн өөрчлөгдөх болон шинэ үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэхийн тулд салбар хэрхэн бэлтгэлээ базаах шаардлагатай талаар авч хэлэлцсэн билээ. Улс ороны авто замын дэд бүтцийн хэрэгцээ их байгаа тул авто замын салбар богино хугацаанд томоохон хэмжээний хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх шаардалагтай тулгарах бөгөөд үүний дараа шинээр баригдсан авто замын сүлжээгээ стандартын өндөр түвшинд арчлан хамгаалах шаардлагатай болно. Гэсэн хэдий ч өнөөгийн жижиг хэмжээний авто замын салбар санхүүгийн механизм, бизнесийн үйл явц, байгууллага болон боловсролын тогтолцоогоо бүрэн хэмжээгээр шинэчлэж, өөрчлөөгүй тохиолдолд дээрхи том зорилтуудад хүрэх боломжгүй юм. Иймд Монгол Улсын Засгийн газар тав орчим жилийн хугацаатай салбарын чадавхийг бэхжүүлэх бүрэн хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай талаар энэхүү тайланд баримт гарган тавьсан болно.

Энэхүү судалгаа авто замын салбарын санхүүгийн цар хүрээ, авто замын засвар арчлалт болон барилгын явцад ашиглагддаг технологи болон процедур, хүний нөөцийн менежмент болон боловсролын салбар дахь үүрэг ролийг авч үзсэн. Өнгөрсөн хугацаанд салбарын асуудлууд болон тэдгээрийг шийдвэрлэх арга замыг авч хэрэгжүүлж байсан атал салбарын гүйцэтгэлийн сайжралт удаан байгаагын учир шалтгааныг ойлгохыг уг судалгаа оролдсон билээ. Олон улсын туршлага, сургамжийг тусган боломжит бодлогын хувилбаруудыг энэхүү тайлангаар дамжуулан шийдвэр гаргагчидад өргөн барьж байгаа бөгөөд 2016 он хүртэлх хөтөлбөрийг санал болгож байна.

Contents

  • Өмнөх үг
  • ТАЛАРХАЛ
  • Тайлангийн хураангуй
  • ТАНИЛЦУУЛГА
  • Хөгжилд оруулах авто замын салбарын хувь нэмэрийг нэмэгдүүлэх нь
  • Авто замын салбарыг санхүүжүүлэх нь 
  • Замын үндсэн хөрөнгийн менежментийг шинэчлэх нь
  • Шинэ хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх нь
  • Орчин үеийн институц байгуулах нь
  • Авто замын барилгын үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих нь
  • Чадавхи бэхжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь
  • Хавсралт: Авто замын салбарын чадавхийг бэхжүүлэх дунд хугацааны хөтөлбөр