Харилцагчийн зарцуулалтын цахим хуудас

Business Guide | December 2016

Азийн Хөгжлийн Банкны Харилцагчийн зарцуулалтын цахим хуудас (ХЗЦХ) нь төсөл хэрэгжүүлэгч болон удирдагч байгууллагуудад мөнгө хүссэн өргөдөл бэлтгэж, АХБ-нд онлайнаар илгээн, өргөдлийн статусыг хянах боломжийг олгох веб-д суурилсан найдвартай програм юм.

ХЗЦХ-ыг хэрэглэж эхэлснээр Зээлдэгчийн мөнгө хүссэн өргөдөл бэлтгэх болон илгээхэд зарцуулдаг цаг багасах бөгөөд шилжүүлгийн зардал буурна. Мөнгө хүссэн өргөдөлтэй холбоотой асуудлаар АХБ болон хэрэглэгч хоорондоо ХЗЦХ-аар дамжуулан шууд харилцах боломжтой болно.

АХБ-ны зөвшөөрсөн хэрэглэгчид л системд нэвтрэх боломжтой. ХЗЦХ-ны бүртгэлийн маягтыг эрх бүхий этгээдийн баталгааны маягттай хамт бөглөж хэрэглэгч болох хүсэлт гаргана. Зээлдэгчид мөн ажиглагчийн эрх авах боломжтой.

Энэхүү систем нь зөвхөн Засгийн газрын зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд гаргах мөнгө хүссэн өргөдөлд зориулагдсан болно. Илүү мэдээлэл авахыг хүсвэл ХЗЦХ-ын брошурыг үзнэ үү.

Зээлдэгчид, тэдний төсөл хэрэгжүүлэгч болон удирдагч байгууллагууд дараах линкээр ХЗЦХ руу нэвтрэх боломжтой: https://cpd.adb.org.

Downloads