АХБ-наас Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратеги (2021-2024)

Institutional Document | August 2021

Энэхүү түншлэлийн стратегит АХБ-наас 2021–2024 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх стратегийн бодлого, чиглэлийг тодорхойлсон.

АХБ-наас 2021-2024 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн хүрээнд Монгол Улсыг КОВИД-19 цар тахлын хямралыг даван туулах, цаашлаад урт хугацаандаа хүртээмжтэй, тогтвортой хөгжлийн суурийг бэхжүүлэхэд нь дэмжлэг болох төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлж, бодлогын шинэчлэл хийх, чадавхи бэхжүүлэх, мэдлэг түгээхэд нь дэмжлэг үзүүлнэ.

Энэ хүрээнд АХБ нь стратегийн дараах гурван тэргүүлэх чиглэлд төвлөрнө. Үүнд: (i) хүртээмжтэй нийгмийн хөгжил ба эдийн засгийн боломжуудыг хөхиүлэн дэмжих; (ii) өрсөлдөх чадвар ба эдийн засгийн төрөлжилтийг дэмжих уур амьсгалд тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэх; мөн (iii) ногоон бөгөөд уур амьсгалд зохицсон тогтвортой хөгжлийг цогцлоох зэрэг болно.

Түүнчлэн АХБ нь жендэрийн тэгш байдал, цахим шилжилт болон төр, хувийн хэвшлийн түншлэлийг хамарсан хувийн хэвшлийн оролцоо, институцийн чадавх ба засаглал, иргэний нийгмийн хамтын ажиллагаа гэсэн таван сэдэвчилсэн чиглэлд анхаарч ажиллана.

Contents

  • Монгол Улсын статистикийн ерөнхий үзүүлэлт
  • Түншлэлийн стратегийн гол агуулга
  • Монгол Улсын хөгжлийн өнөөгийн нөхцөл байдал
  • Түншлэлийн стратегийн хамрах хүрээ
  • Стратегийн хэрэгжилт
  • Хавсралтууд

Additional Details

Type
Series
Subjects
  • ADB administration and governance
  • Country operations
Countries
  • Mongolia
Dimensions
  • 8.5 x 11