Туслан Гүйцэтгэх

Business Guide | June 2018

“Туслан гүйцэтгэгч” гэх ойлголт нь холбогдох этгээдтэй түүний гэрээт үүргийн тодорхой хувийг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан бараа, ажил, байгууламж ба эсвэл холбогдох үйлчилгээний нийлүүлэгчийг хамаарна.

Энэхүү заавар бичигт зээлдэгч бараа, ажил, байгууламжийн худалдан авах ажиллагаа ба хэрэгжилтэнд туслан гүйцэтгэгчийг ажиллуулахад тавигдах АХБ-ны шаардлагын талаар тайлбарлав. Туслан гүйцэтгэгч нь үндсэн гүйцэтгэгчид дутагдалтай байгаа мэргэжлийн ур чадвар, тоног төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлж, нөөц бололцоог нөхөн гүйцээж чадна. Гүйцэтгэгч нь өөрийн туслан гүйцэтгэгчийн үүргийн биелэлтийг хариуцдаг хэдий ч туслан гүйцэтгэгч үүргээ хангалтгүй биелүүлэх явдал нь гэрээний гүйцэтгэл, үр дүнд – нэн ялангуяа, хугацааны хуваарь, чанар болон зардалд сөргөөр нөлөөлж болно. Энэ нь мөн нийлүүлэлтийн тогтолцооны нэр хүндийн болон шударга байдалд холбогдсон эрсдэл учруулж болох юм. Энэхүү зааварт туслан гүйцэтгэгч нь зохих чадварыг хангасан болон гүйцэтгэл болон шударга байдлын асуудлаар үндсэн гүйцэтгэгчийн нэгэн адил гэрээний нөхцөлийг мөрдөж буй эсэхийг нягтлахад зээлдэгчээс авч хэрэгжүүлж болох үйл ажиллагааг онцлов.

Contents 

  • Танилцуулга
  • Туслан Гүйцэтгэгчийн Төрөл
  • Туслан Гүйцэтгэхтэй Холбогдсон Эрсдэл
  • Туслан Гүйцэтгэхтэй Холбогдсон Эрсдлийг Бууруулах
  • Туслан Гүйцэтгэгчид Тавигдах АХБ-ны Шаардлага