Хамгааллын бодлогын баримт бичиг | Asian Development Bank

Хамгааллын бодлогын баримт бичиг

АХБ-ны хамгааллын бодлогын баримт бичиг нь АХБ-ны хамгааллын бодлогын ерөнхий зорилтыг тодорхойлж, бодлогын зарчмыг тусган, хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх арга замын талаар тодорхой тайлбарласан.

Хамгааллын бодлогын баримт бичиг нь урьд нь мөрдөгдөж байсан байгаль орчин, албадан нүүлгэн шилжүүлэлт, нутгийн уугуул иргэдийн тухай бодлогуудад суурилсан бөгөөд эдгээр хамгааллын бодлогуудыг нэгтгэн, уялдаа холбоог сайжруулснаас гадна байгаль орчин, нийгмийн нөлөөлөл, эрсдлийн асуудлыг илүү дэлгэрэнгүй тусгасан болно.

Энэхүү баримт бичиг нь төсөл хэрэгжүүлэх явцад иргэд болон байгаль орчинд нөлөөлж болзошгүй сөрөг нөлөөллөөс аль болох зайлсхийх, зайлсхийх боломжгүй бол хор уршгийг нь багасгах, бууруулах, шаардлагатай нөхөн олговор олгох, хамгааллын тогтолцоогоо бэхжүүлэх, байгаль орчин, нийгэмд учрах эрсдлийг хянах чадавхиа хөгжүүлэхэд нь зээлдэгч/захиалагчдад туслах зэрэг үйл ажиллагаа явуулж төслийн хэрэгжилтийн явцад гарч болзошгүй сөрөг нөлөөллөөс байгаль орчин, иргэдийг хамгаалах замаар төслийн үр дүнгийн тогтвортой байдлыг хангах зорилготой.

Contents 

  • ОРШИЛ, ТАНИЛЦУУЛГА
  • ӨӨРЧЛӨГДӨЖ БУЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ
  • ХАМГААЛЛЫН ӨНӨӨГИЙН БОДЛОГО, ТУРШЛАГА
  • БОДЛОГЫН ҮНДСЭН АСУУДЛУУД
  • ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ТАНИЛЦУУЛГА
  • ХЭРЭГЖИЛТҮҮЛЭХ МЕХАНИЗМ БА НӨӨЦИЙН АСУУДАЛ
  • ЗӨВЛӨМЖ
  • ХАВСРАЛТ
  • НЭМЭЛТ ХАВСРАЛТ