КОВИД-19 дэгдэж эхэлсэн үеэс АХБ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээг дэмжин ажилласан. Үүнд, цар тахлын бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхийг сайжруулах, эрчимт эмчилгээний болон яаралтай тусламжийн нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хамгаалалтын хувцас хэрэгсэл нийлүүлэх, хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг удирдах, хорио цээрийн үед гэр бүлийн хүчирхийллийг бууруулах зэрэгт дэмжлэг үзүүлсэн.

Мөн эдийн засгийн хүндрэлийг бууруулахад чиглэсэн 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд ядуу, эмзэг бүлгийн иргэд болон бизнес эрхлэгчдэд чиглэсэн Засгийн газрын нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг санхүүжүүлсэн. 30 сая ам.долларын төслөөр ариутгалын тасгуудыг шинэчилж, эрчимт эмчилгээний тасгууд, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулсан. Цаашлаад 26.4 сая ам.долларын нийгмийн хамгааллын төслөөр 1 сая гаруй иргэнд хүнсний талон, мөнгөн тэтгэлгийг олгоод байна.

2021 онд батлагдсан 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсын эрүүл мэндийн салбар болон КОВИД-19 цар тахлын эсрэг авч буй хариу арга хэмжээг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. Мөн Засгийн газраас олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийн тодорхой хувийг үргэлжлүүлэн санхүүжүүлэхэд зориулж 73 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг баталсан. 2021 оны 5 дугаар сард КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтыг дэмжихэд зориулж 19 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн багцыг батлаад байна.

Transcript

ТЕКСТ

КОВИД-19 цар тахлын нөлөөнд Монгол Улс хүчтэй өртөж, эрүүл мэндийн салбар ихээхэн ачаалал үүрч, эдийн засаг зогсонги байдалд орсон. Цар тахлын сөрөг нөлөөг бууруулахад АХБ цогц дэмжлэг үзүүлж байна.

АХБ-ны Монгол Улс дах Суурин төлөөлөгч Павит Рамачандран

Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 цар тахлын хямралын эсрэг цаг алдалгүй авч хэрэгжүүлж буй цогц арга хэмжээг АХБ дэмжин ажиллаж байна. Ингэхдээ бид эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт олон жил хамтран ажилласан туршлага дээрээ түшиглэн шуурхай дэмжлэг үзүүлж чадсан.

ТЕКСТ

АХБ-наас нэн шаардлагатай 570 төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг 34 эмнэлэгт хүлээлгэн өгөв. Үүнд, дижитал рентген, амьсгалын аппарат, өвчтөн хянах монитор, хүчилтөрөгчийн аппарат, дусаах, шахах насос, мананцар үүсгэгч зэргийг нийлүүлсэн.

Түүнчлэн халдвараас сэргийлэх, хянах чиглэлээр мэргэжилтнүүдийг сургасан.

Клиникийн Нэгдсэн Гуравдугаар эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн их эмч Т. Эрдэнэчимэг

Энэ аппаратууд ирснээр бүх орнууд амьсгалын аппаратаар хангагдсан. Тусламж үйлчилгээний бэлэн байдал болон эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжирч байгаа. Сүүлийн үеийн дэвшилтэт технологийн Ланг Импэдинс томограф гэх энэ аппарат нь Монголд анх удаа манай тасагт ирсэн.

ТЕКСТ

30 сая ам.долларын өртөгтэй төслийн хүрээнд эмнэлгүүдийн ариутгалын тасгийг шинэчлэн сайжруулсан.

Онцгой байдал, гааль, цагдаа зэрэг тэргүүн шугаманд ажиллаж буй албан хаагчдыг зориулалтын хамгаалалтын хувцас хэрэгслээр хангав.

Ази, Номхон далайн гамшгийн эсрэг сангийн хөрөнгөөр түргэн тусламжийн тэрэгнүүд худалдан авч, PCR шинжилгээний 12 лаборатори байгуулсан.

УНТЭ-ийн ЭЭСНЛ-ийн дарга, АУ-ны Доктор Ж. Саранцэцэг

Лаборатори байгуулагдсанаас хойш нийт 110,000 гаруй сорьцод шинжилгээ хийсэн. “Нэг хаалга-нэг шинжилгээ” гэсэн аяны хүрээнд зохион байгуулагдсан нийт сорьцын дөрөвний нэг буюу 25 хувийг манай лабораторт шинжиллээ.

ТЕКСТ

Эдийн засгийн хүндрэлийг бууруулах арга хэмжээг дэмжих 100 сая ам.долларын зээлийг АХБ баталсан. Энэхүү санхүүжилтээр ядуу, эмзэг бүлгийн иргэд болон бизнес эрхлэгчдэд чиглэсэн Засгийн газрын нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг дэмжиж байна.  

26.4 сая ам.долларын нийгмийн хамгааллын төслийн хүрээнд 1 сая гаруй иргэнд хүнсний талон, мөнгөн тэтгэлгийг олгоод байна.

15 сая ам.долларын хувийн хэвшлийн зээлээр улаан буудай тариаланчдын амьжиргааг дэмжиж байна.

Цар тахлын эсрэг АХБ-наас үзүүлж буй цогц арга хэмжээний хүрээнд хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг удирдах, хорио цээрийн үед гэр бүлийн хүчирхийллийг бууруулах зэрэгт мөн дэмжлэг үзүүллээ.

АХБ-ны Монгол Улс дах Суурин төлөөлөгч Павит Рамачандран

Цар тахлын эсрэг цаашид хэрэгжүүлэх хоёр төслийг онцлон дурдмаар байна. Эхнийх нь эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн салбарын тогтолцоог бэхжүүлэхэд төсвийн дэмжлэг үзүүлэх төсөл юм.

Хоёр дах нь өнгөрсөн жил хэрэгжиж эхэлсэн нийгмийн хамгааллын төслийн үргэлжлэл юм. Энэ төслөөр цар тахлын хамгийн хүнд үеийг даван гарахад шаардлагатай хүүхдийн мөнгөн тэтгэмжийг үргэлжлүүлэн олгоход дэмжлэг үзүүлнэ. Мөн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, ажлын байр бий болгоход чиглэсэн тогтолцоог бэхжүүлэх юм.

ТЕКСТ

АХБ КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтыг дэмжихэд зориулж 19 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн багцыг батлаад байна.

SHARE THIS PAGE