Төслийн тусгай зохицуулагчийн албаны олж авсан сургамж: Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн үйлчилгээ, гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр - Үе шат 1

Тус хөтөлбөр нь гэр хорооллын нийтийн аж ахуйн суурь үйлчилгээ, өндөр бохирдол, амьдрах орчинтой холбоотой нэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад нөлөөлөлд өртсөн айл өрх, иргэдийн гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн туршлага дээрээ үндэслэн ТТЗА-наас тодорхойлсон асуудал, бэрхшээл болон шийдлийг энэхүү кейс судалгаанд танилцуулна. ТТЗА-ны кейс судалгааны цуврал нь гомдлыг хянан шийдвэрлэх менежментийн туршлагыг баримтжуулж, бусад төслүүдэд хэрэг болохуйц асуудал шийдвэрлэхэд чиглэсэн чухал сургамж, сайн туршлагыг олж тогтоох замаар АХБ-ны үйл ажиллагааны газрууд, төрийн болон хувийн хэвшлийн түншүүд болон бусад оролцогч талуудад дэмжлэг болох зорилготой юм.

Contents 

 

 
This page was generated from https://www.adb.org/mn/publications/ospf-lessons-ulaanbaatar-urban-services-ger-areas-development on 18 October 2021