АХБ-наас Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратеги (2021-2024)

АХБ-наас 2021-2024 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн хүрээнд Монгол Улсыг КОВИД-19 цар тахлын хямралыг даван туулах, цаашлаад урт хугацаандаа хүртээмжтэй, тогтвортой хөгжлийн суурийг бэхжүүлэхэд нь дэмжлэг болох төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлж, бодлогын шинэчлэл хийх, чадавхи бэхжүүлэх, мэдлэг түгээхэд нь дэмжлэг үзүүлнэ.

Энэ хүрээнд АХБ нь стратегийн дараах гурван тэргүүлэх чиглэлд төвлөрнө. Үүнд: (i) хүртээмжтэй нийгмийн хөгжил ба эдийн засгийн боломжуудыг хөхиүлэн дэмжих; (ii) өрсөлдөх чадвар ба эдийн засгийн төрөлжилтийг дэмжих уур амьсгалд тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэх; мөн (iii) ногоон бөгөөд уур амьсгалд зохицсон тогтвортой хөгжлийг цогцлоох зэрэг болно.

Түүнчлэн АХБ нь жендэрийн тэгш байдал, цахим шилжилт болон төр, хувийн хэвшлийн түншлэлийг хамарсан хувийн хэвшлийн оролцоо, институцийн чадавх ба засаглал, иргэний нийгмийн хамтын ажиллагаа гэсэн таван сэдэвчилсэн чиглэлд анхаарч ажиллана.

Contents 

 

 
This page was generated from https://www.adb.org/mn/documents/mongolia-country-partnership-strategy-2021-2024 on 12 August 2022