fbpx Төлбөрийн системийн шинэчлэлийн төсөл: Төслийн Мэдээллийн Тайлан | Asian Development Bank

Төлбөрийн системийн шинэчлэлийн төсөл: Төслийн Мэдээллийн Тайлан

Translated PDS | September 2018

Төлбөр тооцооны одоогийн систем нь банк хоорондын төлбөр тооцоо болон арилжааны төлбөр тооцооны дэд бүтцээс бүрдэж байна. Банкны төлбөр тооцооны хувьд банк хоорондын их дүнтэй гүйлгээ бодит цагийн горимоор хийгдэх нэг бүрчилсэн төлбөр тооцооны систем (RTGS) болон бага дүнтэй гүйлгээний систем (LVPS)-ээс бүрддэг. Үнэт цаас, гадаад валютын арилжаа, дуудлага худалдаа тус системээр дамжин хийгдэж байна. Гэхдээ эдгээр системд одоогийн тогтолцоонд байгууллагын удирдлагын систем, үнэт цаас/бондын барьцаа зэрэг хамрагдаагүй юм. Мөн түүнчлэн Ерөнхий дэвтэр систем (General Ledger system) нь хуучирсан бөгөөд түүнийг оролцогч банкуудын Монголбанк дахь харилцах дансуудтай холбох шаардлага тулгарч байна. Бага дүнтэй гүйлгээний төлбөр тооцооны хувьд Монголбанкны Цахим шилжүүлгийн систем (ETS)-д суурилсан ба худалдан авалтын цэг / автомат теллер төхөөрөмж (EFTPOS/ATM) дээр хийгддэг бөгөөд карт ба мерчантын удирдлага, EMV (Europay, Mastercard ба Visa) болон хосолмол картын гүйлгээг дэмжих чадвартай хэдий ч ийм төрлийн гүйлгээг хийдэг болохын тулд ETS системийг шинэчлэх шаардлагатай.

This document dated September 2018 is provided for the ADB project 46312-001 in Mongolia.