fbpx Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл: Төслийн Мэдээллийн Тайлан | Asian Development Bank

Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл: Төслийн Мэдээллийн Тайлан

Translated PDS | September 2018

Төслийн хүрээнд Монгол Улсын Дархан хотын байгаль орчинд ээлтэй тогтвортой хөгжлийг дэмжиж, амьдрах орчинг сайжруулна. Үүний тулд хотын бохир усны менежментийн дэд бүтэц ба үйлчилгээг сайжруулах зорилгоор (i) орчин үеийн технологи бүхий бохир ус цэвэрлэх байгууламж (БУЦБ) барих, (ii) ариутгах татуурга, насосны станцуудыг шинэчлэх, (iii) байгууллагын удирдлагын чадавхыг бэхжүүлэх, бодлогын хэлэлцүүлгээр дамжууулан дэмжлэг үзүүлэх ажлууд хийгдэнэ. Төслийн зүгээс хүн амын 27% нь ядуу Дархан хотод ядуурлыг бууруулах ажилд туслалцаа үзүүлж, Монгол Улсын хоёрдугаар зэрэглэлийн хотын аж үйлдвэр, хот төлөвлөлтийн хөгжлийг дэмжих замаар тус улсын хот байгуулалтын үндэсний тогтолцоог тэнцвэржүүлэх, хот-хөдөөгийн харилцааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна. Төсөл нь Оросын Холбооны Улс дахь Байгаль нуур руу цутгадаг Хараа голын усны чанарт эерэг нөлөө үзүүлж, хил дамнах усны чанарын удирдлагыг сайжруулах үйл хэрэгт хувь нэмэр оруулна.

This document dated September 2018 is provided for the ADB project 37697-025 in Mongolia.