КАРЕК-ийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын инженерчлэлийн гарын авлага 4: Явган зорчигчийн аюулгүй байдал
SHARE THIS PAGE
Энэхүү гарын авлага нь Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны (КАРЕК) хөтөлбөрийн гишүүн орнуудад явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах барилга байгууламж болон авто замын биет дэд бүтцийг бий болгоход чиглэгдсэн болно.
Түүнчлэн өндөр эрсдэлтэй явган зорчигчийн бүлгүүдэд тустай болох нь батлагдсан барилга байгууламжуудыг үүнд тоймлон харуулсан болно. Инженерүүд, төслийн менежерүүд, төлөвлөлт зохион байгуулагчид, замын цагдаа болон бусад шийдвэр гаргагчдад зориулсан энэхүү гарын авлагад явган зорчигчийн байгууламжид оновчтой хөрөнгө оруулснаар хүний амь насыг аварч, гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлж, КАРЕК-ийн орнуудад эдийн засгийн томоохон үр өгөөжийг авчрах боломжтойг харуулсан болно.
КАРЕК-ийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын инженерчлэлийн гарын авлагын тухайд
КАРЕК хөтөлбөрийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын инженерчлэлийн цуврал гарын авлага нь гишүүн орнуудын баталсан КАРЕК-ийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын стратеги 2017-2030-аас үүдэлтэй юм. Энэхүү стратеги нь КАРЕК-ийн эрх бүхий байгууллагуудад аюулгүй авто замыг төлөвлөх, зураг төсөл боловсруулах, барих, засаж арчлахад нь дэмжлэг үзүүлж, тэдгээрийг уриалах зорилготой юм.
Contents
- Энэхүү гарын авлагын зорилго
- Явган зорчигчид — Мартагдсан зам ашиглагчид
- Явган зорчигчийн аюулгүй байдлын төлөвлөлт
- Явган зорчигчдын тусгай бүлгүүд
- Тусгаарлах, салгах ба нэгтгэх
- Явган зорчигчийн байгууламж
- Явган зорчигчдод ээлтэй барилга угсралтын ажил
- Хурд сааруулах
- Кейс судалгаа
- Дараагийн алхмууд
- Хавсралт
Additional Details
Type | |
Series | |
Subjects |
|
Countries |
|
Dimensions |
|
SKU |
|
ISBN |
|