КАРЕК-ийн авто замын аюулгүй байдлын инженерчлэлийн гарын авлага 3: Авто замын хажуугийн аюул эрсдэлийн удирдлага

Publication | April 2018

Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны хөтөлбөр-ийн гишүүн орнуудад хэрэгжүүлбэл зохих авто замын хажуугийн аюул эрсдэлийн удирдлагын стратегийн тухай практик мэдээлэл, үе шат болон алхмууд энэхүү гарын авлагад тусгагдсан.

Тээврийн хэрэгсэл жолоо алдан замаас гарч осол гаргах тохиолдлууд КАРЕК-ийн хүрээнд баригдсан замын хувьд томоохон асуудал дагуулсаар байна. Ийм төрлийн осол өдрийн аль ч цагт, замын аль ч байршилд тохиолдож болзошгүй байдаг тул ноцтой хохирол учруулдаг. Авто замын хажуугийн аюул эрсдэлийг тодорхойлох, мөрдөн шалгах, эрсдэлээс сэргийлэх зэрэг нь КАРЕК-ийн хүрээнд баригдсан хурдны замын аюулгүй байдлыг сайжруулахад тулгардаг гол сорилууд юм. Энэхүү гарын авлага нь замын хажуугийн аюул эрсдэлийн удирдлагын стратеги, чөлөөт зурвасын зарчим зэрэгт тулгуурлан КАРЕК-ийн гишүүн орнуудын авто замын эрх бүхий байгууллагууд хэрхэн (i) замын хажуугийн аюул эрсдэлийг тодорхойлох, (ii) замын хажуугийн эрсдэлүүдээс сэргийлэх оновчтой арга замыг судлан тогтоох, (iii) замын аюулгүй байдлыг хангах оновчтой арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломжуудыг тайлбарлана. Гарын авлагад аюулгүйн хаалтын талаарх гурван ангиллын талаар тайлбарлах бөгөөд замын хажуугийн тоноглолуудын илүү аюулгүй хувилбаруудыг санал болгоно.

КАРЕК-ийн авто замын аюулгүй байдлын инженерчлэлийн гарын авлагын тухайд

2017-2020 онд хэрэгжүүлэх КАРЕК-ийн авто замын аюулгүй байдлын стратегийг гишүүн орнууд санал нэгтэй баталснаар авто замын аюулгүй байдлын инженерчлэлийн цуврал гарын авлагыг бэлтгэн гаргаж эхэлсэн. КАРЕК-ийн авто замын аюулгүй байдлын стратеги нь КАРЕК-ийн гишүүн орнуудад аюулгүй зам төлөвлөх, зураг гаргах, барих, арчлах зэрэгт дэмжлэг үзүүлж, түлхэц болох юм.

Contents 

  • Гарын Авлагын Зорилго
  • Авто замын хажуугийн аюулын удирдлагын танилцуулга
  • Авто замын хажуугийн аюулыг тодорхойлох
  • Замын хажуугийн аюул саадыг судлах: Замын хажуугийн зурвасын аюулгүй байдлын удирлагын стратеги
  • Замын хажуугийн аюулыг арилгах эсвэл багасгахавах арга хэмжээ
  • Аюулгүйн хаалтыг зохистой ашиглах нь
  • Замын хажуугийн аюулгүйн бусад тоноглол
  • Нэр томъёоны тайлбар

Additional Details

Type
Subjects
  • Regional cooperation and integration
  • Transport
  • Transport safety
  • Roads and Highways
Countries
  • Afghanistan
  • Azerbaijan
  • China, People's Republic of
  • Georgia
  • Kazakhstan
  • Kyrgyz Republic
  • Mongolia
  • Pakistan
  • Tajikistan
  • Turkmenistan
  • Uzbekistan
Pages
  • 74
Dimensions
  • 8.5 x 11
SKU
  • TIM189554-2
ISBN
  • 978-92-9261-576-5 (хэвлэмэл)
  • 978-92-9261-577-2 (цахим)

Subscribe to our monthly digest of latest ADB publications.

Follow ADB Publications on social media.