Хувьсан өөрчлөгдөж буй Ази, Номхон далайн бүс нутгийн сорилтуудыг даван туулах нь

Publication | April 2014

2020 он хүртэлх стратегийн дунд хугацааны үнэлгээ (ДХҮ) нь 2013 оны 5 сард Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны Захирлуудын зөвлөлийн ээлжит хурлын үеэр нийтэд зарласнаас хойш нэг жилийн хугацаанд хийгдсэн ажлын үр дүн юм.

 Citable URL

АХБ нь хувьсан өөрчлөгдөж буй Ази, Номхон далайн бүс нутгийн сорилтуудыг даван туулахад бэлтгэх зорилгоор энэхүү ДХҮ-г хийсэн. АХБ цаг ямагт бодит нөхцөл байдалтай уялдсан, ач холбогдолтой, үр дүнтэй үйл ажиллагаа явуулахаар өөрчлөгдөн сайжрах учиртай. ДХҮ-ний хүрээнд, 2020 он хүртэлх стратегийн хэрэгжилтээс авсан сургамжуудад дүн шинжилгээ хийж, хөгжиж буй гишүүн орнууд (ХГО)-д тулгарсаар ирсэн бөгөөд шинээр үүсч буй сорилтуудыг үнэлсэн аж. Энэхүү дүн шинжилгээ, үнэлгээнд үндэслэн, ирээдүйн стратегийн чиглэлийг тодорхойлох 10 бүлэг бүхий хөтөлбөрийг боловсрууллаа.

Үнэлгээний үр дүн

Ази, Номхон далайн бүс нутагт шинээр бий болж буй хөгжлийн сорилтуудын дүн шинжилгээнээс дурьдахад, өдөрт 1.25 ам.доллараас бага орлоготой хүмүүсийн тоогоор тодорхойлогддог үнэмлэхүй ядуурлыг 2020 он гэхэд бүс нутаг даяар арилгах төлөвтэй байна хэмээн ДХҮ-ээр тодорхойлжээ. Гэтэл, ХГО-дын ядуу хүн амын хувьд ядуурлын ийм босго нь амьдралын наад захын хэрэгцээгээ ч хангахад ч хүрэлцээгүй юм. Өнөөдөр, 1.6 тэрбум гаруй хүн өдөрт 2 ам.доллар хүрэхгүй орлогоор амьжиргаагаа залгуулж байгаа бөгөөд байнга давтагдах эдийн засгийн хямрал, хүрээлэн буй орчны өөрчлөлт, байгалийн гамшигт ихээр нирвэгдэхийн зэрэгцээ өрхийн орлоготой холбоогүй ядуурлын эрсдэлүүд болох хүнс тэжээл, эх, хүүхдийн эрүүл мэнд, жендэрийн эрх тэгш байдалтай тулгарч байна. Ази, Номхон далайн бүс нутагт орлогын зөрүү, эдийн засаг, нийгмийн боломжуудын тэгш бус хүртээмжийн асуудал хурцадсаар.

Дэд бүтцийн хөгжил ихээхэн дорой хэвээр байгаагаас гадна уур амьсгалын өөрчлөлт тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж, түүнд дасан зохицох, хор уршгийг бууруулах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг шаардаж байна. Цөөнгүй ХГО-д дунд орлоготой улс орны зэрэглэлд шилжиж, зарим нь энэ ангиллын дээд хэсэгт багтаж эхэллээ. Эдгээр улс орны хувьд институцийн чадавхи харьцангуй сайжирсан ч ядуурлыг бүрэн арилгах, насжилт буй хүн амын хэрэгцээг хангах, залуучуудыг зохистой ажлын байраар хангах, байгаль орчны эрсдэлүүдийг бууруулах зэрэг хөгжлийн бусад сорилтуудтай тулгарч байна.

АХБ-ны үйл ажиллагааны стратеги юун дээр төвлөрөхийг танилцуулсан 10 чиглэл тодорхойлов. Эдгээрт:

  • Ядуурлыг бууруулах, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хөгжлийг хангах нь
  • Хүрээлэн буй орчин ба уур амьсгалын өөрчлөлт
  • Бүс нутгийн хамтын ажиллагаа ба интеграцчилал
  • Дэд бүтцийн хөгжил
  • Дунд орлоготой улс орнууд
  • Хувийн хэвшлийн хөгжил, үйл ажиллагаа
  • Мэдлэгт суурилсан шийдлүүд
  • Санхүүгийн нөөц бололцоо ба түншлэл
  • АХБ-ны мөнгийг үр ашигтай зарцуулах нь
  • Шинэ сорилтуудыг давахаар зохион байгуулалтыг хийх нь

2020 он хүртэлх стратегийн дунд хугацааны үнэлгээний талаар

ДХҮ-г гүйцэтгэхдээ Захирлуудын хурлаар хэд хэдэн удаа хэлэлцүүлэхээс гадна ХГО-ын төрийн албан тушаалтнууд, хувийн хэвшлийн төлөөлөгчид болон иргэний нийгмийн төлөөллийг хамарсан бүс нутгийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, АХБ-ны ажилтнууд зохих хувь нэмэр, санал шүүмжээ өгсөний дээр хөндлөнгийн шинжээчдийн баг мэргэжлийн дүгнэлтээ нэмэрлэв.

Бие даасан үнэлгээний газраас Оролцоо, тууштай байдал, өөрчлөлт: АХБ-ны 2020 он хүртэлх стратегийн хэрэгжилтийн дунд үе хэмээх үнэлгээний тусгай тайланг боловсруулсан ба Захирлуудын зөвлөлийн хурал болон бусад хэлэлцүүлэгт оролцож ажиллав.

Additional Details

Type
Subjects
  • ADB administration and governance

Subscribe to our monthly digest of latest ADB publications.

Follow ADB Publications on social media.