Азийн Хөгжлийн Банк ба Монгол Улс: Танилцуулга
АХБ Монгол Улсыг цар тахлын сөрөг нөлөөнд тэсвэртэй байж, урт хугацаандаа тогтвортой, хүртээмжтэй хөгжихөд нь санхүүгийн болон мэдлэгийн бүтээгдэхүүнээрээ дамжуулан дэмжлэг үзүүлнэ.
Азийн Хөгжлийн Банк (АХБ) 1991 оноос хойш өнөөг хүртэл Монгол Улсын хамгийн гол олон талт хөгжлийн түнш байж, зах зээлийн эдийн засаг бүхий, дундаж орлоготой улс болон хөгжихөд нь чухал үүрэг гүйцэтгэсэн.
АХБ-наас 2021–2024 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратеги нь тус улсын КОВИД-19-ийн дараах сэргэлт болон тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг дэмжихэд чиглэх юм. АХБ нь Монгол Улсын эдийн засгийг цар тахлын нөлөөнд тэсвэртэй байхад дэмжлэг үзүүлэх үүднээс засгийн газар, хувийн хэвшилд чиглэсэн үйл ажиллагаа болон мэдлэг солилцох санаачлагуудыг хэрэгжүүлнэ.
АХБ-наас Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх товч тодорхой мэдээлэл, холбоо барих хаягийг жил бүр шинэчлэгдэн гардаг энэхүү танилцуулгаас авах боломжтой.
Contents
Additional Details
Type | |
Series | |
Subjects |
|
Countries |
|