Азийн хөгжлийн банк: Монгол Улсын санхүүгийн салбар дахь үйл ажиллагаа
SHARE THIS PAGE
Монгол Улсын санхүүгийн салбар болон энэ салбарт хэрэгжиж буй Азийн хөгжлийн банк (АХБ)-ны дэмжлэгтэй төсөл хөтөлбөрүүд, тулгарч буй сорилтууд, ирээдүйн чиглэлийн талаар товч тодорхой мэдээллийг энэхүү товхимолоос авах боломжтой.
Азийн хөгжлийн банк (АХБ) Монгол Улсын санхүүгийн салбарт эртнээс дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж ирсэн. 1991 онд Монгол Улс гишүүнээр элсэн орсны дараахан АХБ Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд зөвлөгөө өгч, чадавхыг нь бэхжүүлснээр энэхүү хамтын ажиллагаа эхэлж байв. Үүнээс хойш АХБ-наас Монгол Улсын санхүүгийн салбарт нийт 130 сая ам.долларын зээл, 109 сая ам.долларын техникийн туслалцаа, 96 сая ам.долларын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын санхүүжилт олгоод байна.
Монгол Улсын санхүүгийн салбарт хэд хэдэн гол ахиц гарсан боловч ерөнхийдөө эмзэг хэвээр байна. Тус улсын эдийн засаг уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай нь санхүүгийн салбарыг дэлхийн эрдэс баялагийн түүхий эдийн үнийн хэлбэлзэлд өртөмтгий болгосон. Энэхүү эрсдэл өсөн нэмэгдсээр байгаа бөгөөд чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэн нь санхүүгийн салбарт хүндрэл учруулж байна. Энэ нь цаашлаад эдийн засгийг сэргээхэд шаардлагатай шинэ зээлийн санхүүжилтийг банкууд гаргахад саад болж байна.
Санхүүгийн бүтээгдэхүүний сонголт, цар хүрээ өргөжиж, олон нийтэд хүргэх үйлчилгээний төрөл, хүчин чадал нэмэгдэн, зохицуулалтын орчин сайжирсан хэдий ч санхүүгийн салбарт тодорхой сорилтууд тулгарсаар байгаа нь санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд баталгаатай, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, мөн салбарын хяналт шалгалт, зохицуулалтыг бэхжүүлэхэд хүндрэл учруулж байна.
Additional Details
Type | |
Series | |
Subjects |
|
Countries |
|
Pages |
|
Dimensions |
|
SKU |
|