Азийн хөгжлийн банк: МОНГОЛ УЛСЫН ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЛБАР ДАХЬ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Publication | July 2018

Азийн хөгжлийн банк (АХБ) 1997 оноос хойш хот, суурин газрыг хөгжүүлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхээр Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж байна.

1950 онд нийт монголчуудын дөнгөж 20 хувь нь хот, суурин газар амьдардаг байв. Тэр цагаас хойш, нэн ялангуяа 1991 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэний дараа хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар нийт 3.3 сая хүн амын 70 хувийг хотын оршин суугчид бүрдүүлж байгаа нь Ази дахь хотжилтын дундаж үзүүлэлт болох 50 хувиас дээгүүр байгаа юм. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 63 хувь, хүн амын тал орчим хувь, хот суурин газрын хүн амын 66 хувийг Улаанбаатар хот бүрдүүлдэг.

1997 оноос хойш АХБ Монгол Улсын Засгийн газартай хамтран хот, суурин газрыг хөгжүүлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэн, мөн хотуудыг эдийн засгийн төрөлжилт, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх гол өдөөгч хүч болгон хөгжүүлэх зорилгоор хот байгуулалт, нийтийн аж ахуйн үйлчилгээний цар хүрээг өргөжүүлж, чанар, найдвартай байдлыг сайжруулахад чиглэсэн шийдлүүдийг эрэлхийлж, санхүүжүүлж ирсэн. Буцалтгүй тусламж, зээл, техникийн туслалцааны төслүүдээр дамжуулан үзүүлсэн АХБ-ны санхүүгийн болон техникийн дэмжлэг нийтдээ 300 сая ам.долларт хүрээд байна.

Additional Details

Type
Subjects
  • Urban development
Countries
  • Mongolia
Pages
  • 4
Dimensions
  • 8.5 x 11
SKU
  • ARM189437-3

Subscribe to our monthly digest of latest ADB publications.

Follow ADB Publications on social media.