Амжилтын төлөө хамтдаа 2015: Ядуурлын эсрэг түншлэл | Asian Development Bank

Амжилтын төлөө хамтдаа 2015: Ядуурлын эсрэг түншлэл

Publication | January 2018
Амжилтын төлөө хамтдаа 2015: Ядуурлын эсрэг түншлэл

Бат бөх түншлэл, хамтын ажиллагааны ачаар талуудын уялдаа холбоо сайжирч, нарийн мэдлэг ур чадвар нөхөгдөж, илүү их санхүүжилт төвлөрүүлж чадсанаар эцсийн үр дүн ч нэмэгддэг.

Энэхүү бүтээлд Ази-Номхон далайн бүс нутагт хөгжлийн үр нөлөө, тэргүүн туршлага, инновацийг түгээн дэлгэрүүлсэн 14 төслийг сорчлон оруулсан. АХБ-ны хөгжиж буй гишүүн орнуудын нөр их хөдөлмөр, АХБ-ны төслийн баг болон бусад түншүүдийн хамтын ажиллагааны үр дүнд эдгээр төслүүд амжилттай хэрэгжсэн юм. Энэхүү төслүүдийн үр нөлөөгөөр Ази-Номхон далайн бүс нутагт аж төрж буй олон сая хүний амьдрал ахуй хэдий нь өөрчлөгдсөн бөгөөд өөрчлөгдсөөр ч байна.

Номын талаар

“Хөгжлийн үр нөлөөг хянах нь” тайлангийн дагалдах товхимол болох АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА бүтээлийг АХБ хөгжиж буй гишүүн орнуудынхаа хамтаар эрхлэн гаргалаа.

Илүү ихийг эндээс уншина уу: Project Results and Case Studies.

Contents 

  • Оршил
  • Ядуурлын эсрэг түншлэл
  • Афганистан Улс: Бизнесийг мөнгөжүүлэх нь
    • Афганистаны нэгэн хувийн банк шинэ тутам байгуулагдаж, өргөжин тэлж буй жижиг, дунд үйлдвэрүүдэд нэн хэрэгцээтэй зээл, санхүүжилтыг олгох замаар олон мянган ажлын байрыг бий болгож байна.
  • Азербайжан Улс: Дэвшилд хүрэх замд
    • Азербайжаны замын төслийн ачаар хүн, ачаа бараа, тээврийн хэрэгслийн зорчих хугацаа богиносч, зам дагасан иргэд, орон нутгийнхны амьжиргаа дээшилж байна.
  • Бангладеш Улс: Солонгон эмнэлэг амьдрал бэлэглэсээр
    • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар ажиллаж буй төрөх эмнэлгүүд Бангладешийн ядуу иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хүргэж байна.
  • Камбож Улс: Эрчим хүчийг иргэдэд
    • Бүс нутгийн хамтын ажиллагааны төслийн үр дүнд хямд, найдвартай цахилгааныг Вьетнамаас ханган нийлүүлж эхэлснээр Камбожид амьдрал илүү гэрэл гэгээтэй болжээ.
  • Бүгд Найрамдах Хятад Ард Улс: Хөгжилд хүргэх төмөр зам
    • Бүгд Найрамдах Хятад Ард Улсын гайхам сайхан байгальтай Юннан мужид эртний соёл, аялал жуулчлал, эдийн засгийн хөгжил дэвшил нэгэн дор оршиж, түүний ач тусыг хүн бүр хүртэх боломжтойг төмөр зам нотлон харуулж байна.
  • Бүгд Найрамдах Хятад Ард Улс: Нуугдмал түлшийг дайчлах нь
    • Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандонг мужид шинэлэг төсөл хэрэгжүүлсний дүнд эрчим хүчний хомсдолд орсон тус муж эрчим хүчний хэрэглээг үр ашигтай болгож чадсан үлгэр жишээ муж болов.
  • Энэтхэг Улс: Тогос мэт бардам
    • Шилдэг дизайнтай онгоцны буудлаар шалгарсан Мумбайн Чхатрапати Шиважи олон улсын нисэх онгоцны буудал нь Энэтхэг Улсад засгийн газар төр, хувийн хэвшлийн түншлэлийг ашиглан дэд бүтцийн хомсдлыг шийдэж байгаагийн яруу тод жишээ юм.
  • Монгол Улс: Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө
    • Монголын эрүүл мэндийн хоцрогдсон тогтолцоог шинэчлэснээр үйлчилгээ дутмаг байдаг хөдөө орон нутагт эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хүргэж эхэллээ.
  • Балба Улс: Ажил хийвэл ам тосдоно
    • Ядуурлын хавханд орсон хүмүүсийн хувьд боломжийн ажилд орох нь туйлын мөрөөдөл байдаг. Балбад хэрэгжиж буй төслийн хүрээнд ур чадвар эзэмшүүлэх замаар эмзэг бүлгийн иргэдийн туйлын мөрөөдлийг биелүүлж байна.
  • Филиппин Улс: Сайн засаглалын шан
    • Филиппин Улсад хэрэгжүүлж буй төслөөр орон нутгийн засаг захиргаанаас үзүүлдэг төрийн үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлж байна.
  • Шри Ланка Улс: Амьдралыг ахин босгох нь
    • Өргөн хүрээг хамарсан нэгэн төсөл Шри Ланкагийн зэвсэгт мөргөлдөөнд өртсөн 1.1 сая орчим иргэнийг амьдралын хэвийн хэмнэлдээ ороход нь туслав.
  • Тайланд Улс: Нарны гэрэл, бат бөх түншлэлийн хүч
    • Зүүн-Өмнөд Азидаа хамгийн томд тооцогдох Тайландын нарны цахилгаан станц нь ногоон хөгжлийн манлай, олон нийттэй өрнүүлсэн хамтын ажиллагаа нь компаний нийгмийн хариуцлагын тод үлгэр жишээ болж байна.
  • Тонга улс: Өндөр хурдны хувьсгал
    • Далай доогуур шилэн кабелийн сүлжээ тавигдсанаар удаан хугацаанд алслагдмал байсан Тонга улс 21 дүгээр зуунтай холбогдлоо.
  • Узбекистан Улс: Шинэхэн амьдралын эрүүл эхлэл
    • Узбекистаны эрүүл мэндийн хөгжлийн түншлэлийн үрээр нярай багачууд амьдралтай мэндчилж байна.
  • Түнш, хамтрагч нарын жагсаалт