fbpx Аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх төсөл: Төслийн МэдээллийнТайлан | Asian Development Bank

Аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх төсөл: Төслийн МэдээллийнТайлан

Translated PDS | March 2017

Монгол Улсын аялал жуулчлалын салбар нь эдийн засгийн өсөлтөд эзлэх хувь хэмжээний хувьд бага ч хурдацтай хөгжиж буй салбар юм. 2014 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 3.2 хувийг (695 сая ам.доллар), ажил эрхлэлтийн 2.8 хувийг (33,500 ажлын байр) аялал жуулчлалын салбар бүрдүүлжээ. Аялал жуулчлалын салбар 2025 он гэхэд 1,298.6 тэрбум төгрөгт хүрч жилд 5.7 хувиар (ДНБ-ний 2.6%) өсөх төлөвтэй байна. Харин Монгол Улсад зочилсон гадаадын жуулчдын тоо 2015 онд 408,000 байсан бол 2025 гэхэд жилийн өсөлт 5.2 хувьд хүрч нэг жилд 620,000 жуулчин ирнэ гэсэн төлөвлөлт хийгдээгүй. Цогцолбор газрын удирдлагын төлөвлөгөөнд аялал жуулчлалтай холбоотой зорилт, заавар байхгүй, санхүүжилт дутмаг. Аялал жуулчлал эрхлэгчид дэд бүтцийн суурь өгөгдөлгүй нөхцөлд ажилладаг бөгөөд нутгийн ард иргэдтэй хамтарч ажиллах явц хангалттгүй, орон нутгийн үйлчилгээ дутмагаас жуулчны баазынхаа хоол хүнс болон бусад хэрэглээг ихэнхдээ өөр газруудаас худалдаж авах шаардлагатай болдог. Орон нутгийн ард иргэд аялал жуулчлалын хөгжлөөс бага үр ашиг хүртэж байна.

This document dated March 2017 is provided for the ADB project 50013-002 in Mongolia.